Шууд Chart

Дуу чимээний стандарт хэмжээ

2023-03-03 12:38:37

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээний үүсгэврүүдэд хүрээлэн буй орчинд дуу чимээ үүсгэдэг бүх төрлийн багаж тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл багтдаг.

Энэ төрлийн дуу чимээ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшин, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог байдал, давтамжийн муж, үйлчлэх хугацаа зэргээрээ ялгаатай.

Дуу чимээний стандарт хэмжээ:

Өдрийн 16 цаг (07:00-22:00)-ийн дунджаар 60 дБ

Шөнийн 8 цаг (23:00-07:00)-ийн дунджаар 40дБ байдаг.

Иймд иргэд та бүхэн:

1. Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу дуу намсгагч байнга зүүх;

2. Шаардлагагүй үед машины сигнал ашиглахгүй байх;

3. Дуу багатай гэр ахуйн хэрэгсэл сонгож хэрэглэх;

4. Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих зэргээр өөрийгөө болон гэр бүлээ дуу чимээний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлээрэй. 

Эх сурвалж: НЭМҮТ


Дуу чимээний стандарт хэмжээ  
Үзсэн: 2849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
отгоо [127.0.0.xxx] 6 цаг 15 минутын өмнө
сайн байна уу манайх 27м2 нэг өрөө орон сууц худалдан аваад 8 сар болж байгаа юм аа манай узелээс буюу доор техникийн өрөөнөөс нь байнга, тасралтгүй дуу чимээ гарж байдаг. Энэ нь байх зүйл мөн үү

Бидэнтэй нэгдээрэй