Шууд Chart

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд МХБ-д зочиллоо

2023-03-22 10:47:25

Энэ сарын 21-нд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар болон тус байнгын хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Монголын хөрөнгийн биржид зочиллоо.

Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн зах зээлийн цахимжилт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг танилцуулав.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс дотоодын санхүүгийн зах зээлд Монголын хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөн нэмэгдэхийн зэрэгцээ олон улсын FTSE Frontier зах зээлийн ангилалд багтаж, төр засгийн бодлогын томоохон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх болсонд  Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог өндрөөр үнэлж буйг онцлоод уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааг цаашид идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд МХБ-д зочиллоо  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй