Шууд Chart

ҮСХ: “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзав

2023-03-24 10:24:09

Үндэсний Статистикийн Хороо нь “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.03.23/ төр, хувийн хэвшлийн төлөөлөл, шинжээч, судлаачид болон эрдэмтэн профессоруудын төлөөлөлтэй уулзлаа.
 
Уулзалтаар дата өгөгдөлтэй ажиллахад тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. Тухайлбал, бидний эргэн тойронд өгөгдөлтэй холбоотой ямар асуудлууд байгаа, өгөгдлийн засаглал, бодлогын хүрээнд юу хийх ёстой болон өгөгдөл ашиглаж, хэрэглэхэд анхаарах асуудлууд, цаашлаад салбарын хүний нөөцийн чадавхыг хэрхэн бэхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
 
Энэ үеэр оролцогчид, “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийн хувьд дэд бүтцийг нарийн тодорхойлох шаардлагатай гэж тодотгож байлаа.
 
Мөн өгөгдөл солилцох хэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагад нэн шаардлагатай байдаг талаар тодотгож, төслийг хэрэгжүүлэхдээ хүний нөөцөө чадавхжуулах шаардлагатайг дурдлаа. Түүнчлэн энэхүү төсөлд хувийн хэвшлийн төлөөллөөс хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Дашрамд дурдахад, ҮСХ нь статистикийн салбарыг орчин үеийн өгөгдлийн шинжлэх ухаааны суурьтай хөгжүүлэх зорилго бүхий “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг 2021 оноос эхлүүлсэн билээ.
 
УИХ-ын санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү төсөл Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжихээр болсон юм. Төслийн хүрээнд өгөгдлийн засаглал бэхжих, статистикийн мэдээллийн чанар сайжирч, мэдээллийн зөрүүтэй байдал буурахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн аливаа шийдвэр гаргалт оновчтой болж, төсөв, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилт тавьж байна.
 
Эх сурвалж: ҮСХ

ҮСХ: “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй