
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан, “Kaspi” нэртэй хууль бус Facebook хуудсаар хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформ, вэбсайт, санхүүгийн аливаа үйлдэлтэй холбоогүй болно.
- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.
- Хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Иймд:
- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,
- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,
- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,
- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
MNB.MN САЙТЫН РЕДАКЦ
Сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.