Шууд Chart

ЭЗХЯ: Замын-Үүдэд хяналт шалгалт хийлээ

2025-07-28 10:09:57

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллаж байна. 

Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт хийх хугацаатай үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Замын-Үүд дэх гаалийн газарт шалгалт хийлээ.

Бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын үр дүнг ажлын хэсэгт танилцуулж,  худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригийг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авна.

Замын Үүд боомтоор Монгол Улсын импортын 70 хувь, экспортын 22 хувь нь дамждаг. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2023–2024 онтой харьцуулан үзэхэд экспорт 51 хувиар буюу 51 сая ам.доллар, импорт 49 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллар, нийт бараа эргэлт 49 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.


ЭЗХЯ: Замын-Үүдэд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй