Шууд Chart

Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

2025-07-30 13:29:22

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.30/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-3 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1 буюу 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 315 алба хаагч, 9 автомашин, мэргэжлийн ангийн 66 хүн, 15 автомашин, нийт 381хүн, 24 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна. Он гарсаар улсын хэмжээнд 208 түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ сард Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.


Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй