
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэлээ.
Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв | ||
Үзсэн: 247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.