Шууд Chart

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 76.267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2025-07-29 09:10:03

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 76.267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 279 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 7
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 8
  • Өмчлөх эрхийн эсрэг 93
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 7
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56
  • Бусад 17 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 66292 зөрчилд 65607 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 148 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 96 баривчилж, эрх хасаж, 474 иргэнийг торгож, эрх хасаж, 1658 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.

  • Мөн 2379 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1574 шийдвэрлэж, шүүхээр 805 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.Үүнээс:
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 9
  • Танхайрах 119
  • Хүний биед халдах 307
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 118
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1346 бусад 480 зөрчил байна.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 75 иргэнд 22.200.000 төгрөгний шийтгэл оногдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 107 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 11 иргэнийг 1.805.000 төгрөгөөр торгосон.

 


Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 76.267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй