
Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив улсын Сукре хотод зохион байгуулагдаж 2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийжээ. Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад дэлхийн 90 орны 340 орчим сурагчид оролцож, программчлах ур чадвараараа өрсөлдөнө. Уг олимпиадад оролцож байгаа сурагчид өдөрт 3 бодлого буюу нийт 6 бодлого бодож өрсөлдөх юм байна.
Мөн энэ өдөр олимпиадын техникийн орчин нөхцөл, системтэй ажиллах туршилтын өдрийн бодолтын үйл ажиллагаа явагдаж, манай сурагчид амжилттай оролцож байна.
Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад 90 орны 340 орчим сурагчид оролцож байна | ||
Үзсэн: 266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.