Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно

2023-03-27 07:00:16

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

08:30 цагт: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна. Утас: 86150048


Төрийн ордон

11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ажиллагаа” хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99103830 /Засгийн газрын хэвлэл мэдээллийн индэр дээр/


Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс

11:30 цагт: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өгнө. Утас: 99672927


One event hall

12:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ удаад УИХ-ын гишүүд, ЭМЯ, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Монголын эрүүл мэндийн ажилдчдын үйлдвэрчний эвлэл болон эрүүл мэндийн бүх шатлалд ажилаж байгаа эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай тэй уулзаж ярилцана.


Боловсрол, шинжлэх ухааны яам

14:00 цагт: 1000 инженер төслийн энэ жил явах оюутнуудын батламж гардуулах ёслол болно. /401 тоот/


Дуурь бүжгийн эрдмийн театр

18:00 цагт: "Мөнгөн мод-2022" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас:51-264901, 99894441


ӨНӨӨДӨР: “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй