
Франц улсын Мэтц хотноо 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч эх орноо төлөөлөн оролцсоноос "Уран хатгамал"-ын төрөлд Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ.
Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм.
Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжлээр өрсөлдсөн юм гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.
"Абилимп 2023" тэмцээнээс "Уран хатгамал"-ын төрөлд Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.