Шууд Chart

Г.Төмөрбаатар: Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна

2023-03-28 14:45:30

Он гарсаан өнөөдрийн байдлаар гаалийн байгууллагаас хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтаар нийт 85 зөрчил илрүүлэн шийдвэрлэлээ. 

Үүнд:

- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн 10
- Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг зөрчсөн 6
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчсөн 16  
- Хүнсний тухай хуулийг зөрчсөн 4 зөрчлийг тус тус илрүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Импортлох болон дамжуулан өнгөрүүлэх үеийн мэдэгдэл авах хүсэлтийг аж ахуйн нэгж, иргэдээс  сарs.gaali.mn цахим хаягаар хүлээн авч, өмнө нь  7-10 хоногийн хугацаанд шийдвэрлэж байсан бол одоо бүрэн цахимжсанаар  4-8 цагт багтаан хариуг гаргаж байна.

Эх сурвалж: ГЕГ


Г.Төмөрбаатар: Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна   
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй