
Гаалийн ерөнхий газрын дэргэд Шуурхай хяналт, удирдлагын төвийг байгуулсан билээ. Уг төвд телехяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан юм. Ингэснээр Гаалийн ерөнхий газар болон харьяа 18 гаалийн газар, хорооны 115 гаалийн хяналтын бүсэд теле хяналтын системээр шууд хяналт тавих боломжийг бүрдүүллээ.
Түүнчлэн тус төвийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шууд болон дахин шалгалтыг хийх, мэдээлэл солилцоог сайжруулсанаар хяналт шалгалтын хугацааг хоёр дахин багасгаж гаалийн хяналтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: ГЕГ
Ц.Хатанболд: Гаалийн байгууллага өөрийн хяналтын бүсийг теле хяналтын системээр дамжуулан хянах, удирдах боломжтой боллоо | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.