Шууд Chart

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь бохирдсон судалгаа гарчээ

2023-03-30 11:31:04

Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд зэрэг суурин газруудад хөрсний бохирдол жил бүр нэмэгдсээр байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед хөрсний бохирдол гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудлын нэг болдог гэдгийг мэргэжлийнхэн онцлов.

Энэ ч утгаараа "Жорлон" Үндэсний чуулган-2023 арга хэмжээ маргааш Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох гэж байна.

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон судалгаа буй. Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологджээ.

Нийслэлийн хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж, 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувиас нь мөн нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарсан гэсэн дүгнэлт ч байна.

Тиймээс нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг шийдэх үр дүнтэй “ЖИГА” био бактерийг хэрэглэх нь хамгийн зөв арга гэж мэргэжлийнхэн үзжээ.

Энэхүү бактери нь нүхэн жорлонгийн үнэрийг 7-10 хоногийн хугацаанд дарахаас гадна органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг 60 хүртэлх хувиар багасгадаг бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна нүхэн жорлонд агуудагдаж буй бактерийг устгаж хөрсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Жига био бактерийг нүхэн жорлонд хийж хэрэглэхээс гадна гахай, шувуу, үхрийн фермерийн талбайд болон адууны жүчээд цацаж ариутгах байдлаар хэрэглэж болох нь ээ.

Мөн инженерийн байгууламжаас алслагдсан амралтын газар, жуулчны бааз болон зуслангийн айлууд нүхэн жорлондоо хийж хэрэглэхэд нэн тохиромжтой гэнэ.

Жига био бактер нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн аж.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь бохирдсон судалгаа гарчээ   
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
puuji1213 [127.0.0.xxx] 2024-04-03 10:01
haanaas garsan sudalgaa ve

Бидэнтэй нэгдээрэй