Шууд Chart

Б.Болортуяа Милана Дадашеватай барилдана

2023-04-21 11:09:55

Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн энэ сарын 26-нд Казахстаны Алматы хотод явагдана.

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдана. Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон, ОХУ гэсэн арван орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх юм.

Тэмцээнийг зохион байгуулагчид манай Т.Тулгыг Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль Мамедовтой халз барилдана гэж зарласан ч тодорхой шалтгааны улмаас барилдаан явагдахгүй болж, Т.Тулгыг Азербайжаны Алиев орлох болжээ. Мөн эмэгтэй 53-д олимпийн хүрэл медальт Б.Болортуяаг Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашеватай барилдана гэж шинээр зарлалаа.

PWL-4

Эмэгтэй чөлөөт

53 кг. Европын АШТ-ий хос хүрэл медальт, PWL-2 аварга Милана Дадашева – олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа Монгол

62 кг. PWL лигийн 3 удаагийн аварга Алина Касабиева (ОХУ) – Дэлхийн аварга, Европын хошой аварга Анастасия Ничита (Молдав)

72 кг. Ксения Буракова ОХУ – ДАШТ-ий хос хүрэл медальт, Азийн 3 удаагийн аварга Жамила Бакбергенова Казахстан

Эрэгтэй чөлөөт

61 кг. U-23 Азийн аварга Тайирбек Жумашбек (Киргиз) – Дэлхий, Европын аварга, PWL лигийн хошой аварга Абасгаджи Магомедов (ОХУ)

65 кг. Олимпийн хос медальт, дэлхийн 3 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга Хажи Алиев (Азербайжан) - Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль Мамедов

70 кг. Европын аварга Курбан Шираев (ОХУ) - U-23 ДАШТ-ий медальт Алиакбар Фазлихалили (Иран)

74 кг. Дэлхийн Цомын аварга Разамбек Жамалов (ОХУ) – Европ, Азийн аварга, PWL-3 аварга Ильяс Бекбулатов (Узбекистан)

79 кг. Дэлхийн Цомын аварга Ахмед Усманов (ОХУ) – Азийн аварга Болат Сакаев (Казахстан)

86 кг. ДАШТ-ий медальт Азамат Даулетбеков (Казахстан) - "Гран-при Иван Ярыгин" тэмцээний аварга Арслан Багаев (ОХУ)

97 кг. Европын аварга, ДАШТ-ий медальт Магомед Курбанов (ОХУ) – ДАШТ, Европын медальт Батырбек Цакулов (Словак)

Сонгомол барилдаан

60 кг. PWL лигийн аварга Динислам Бамматов (ОХУ) – Дэлхий, Азийн аварга, PWL лигийн хошой аварга Жоламан Шаршенбеков (Киргиз)

67 кг. PWL лигийн хошой аварга Аслан Висаитов (ОХУ) – олимпын аварга, PWL-2 аварга Луис Альберто Орта Санчез (Куба)

77 кг. PWL лигийн хошой аварга Адлет Тюлюбаев (ОХУ) – Европын аварга, ДАШТ-ий медальт Санан Сулейманов (Азербайжан)

77 кг. Дэлхий, Европын аварга Малхас Амоян (Армени) – ОХУ-ын аварга Сергей Степанов (ОХУ)

77 кг. ДАШТ-ий медальт, PWL-1 аварга Сергей Кутузов (ОХУ) – ДАШТ, Европын АШТ-ий медальт Айк Мнацаканян (Болгар)

97 кг. ДАШТ-ий медальт Артур Саргсян (ОХУ) - PWL-3 аварга Узур Жузапбеков (Кыргызстан)

130 кг. Олимпын хос медальт, дэлхийн аварга Сергей Семенов (ОХУ) – ДАШТ-ий 3 медальт Оскар Пино Хиндс (Куба)

Гол барилдааны өмнөх барилдаан

Эрэгтэй чөлөөт

57 кг. Олимпын аварга, дэлхийн хошой аварга Заур Угуев (ОХУ) – дэлхийн аварга Зелимхан Абакаров (Албани)

Гол барилдаан

Сонгомол 77 кг

Олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга, PWL аварга Роман Власов (ОХУ) – Олимпийн медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга Акжол Махмудов (Киргиз)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болортуяа Милана Дадашеватай барилдана   
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй