Шууд Chart

Орос жүдочдыг Монголын Их Дуулга тэмцээн хүлээж авна

2023-04-21 15:50:38

ОУОХ-ноос Орос, Беларусь тамирчдыг дэлхийн тавцанд тодорхой нөхцөлийн дагуу оролцуулахыг спорт холбоодод зөвшөөрсөн билээ. Үүнд, дайныг дэмжээгүй, улсынхаа Зэвсэгт хүчин, хүчний байгууллагад алба хашдаггүй зэрэг хэд хэдэн шаардлага байгаа.

Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл орос жүдочдыг олон улсын тэмцээнд эргүүлэн оролцуулах талаар хэлэлцсээр байгаа гэнэ. Одоо тодорхой болсон зүйл нь ДАШТ-д Оросууд оролцож амжихгүй тул дэлхийн аваргын дараах Их Дуулга, Гран При цувралын аль нэг тэмцээнийг сонгоно.

Ирэх тавдугаар сарын 25-27-нд Австрид "Grand Prix Upper”, зургаадугаар сарын 2-4-нд Тажикстанд "Dushanbe Grand Prix”, зургаадугаар сарын 16-18-нд Казахстанд BARYSY GRAND SLAM, зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар Их Дуулга тэмцээнтэй.

Австрийн тэмцээнд Украины баг мэдүүлгээ илгээсэн байгаа тул Оросууд оролцох боломжгүй. Тажикстан, Казахстанд ч байдал хэцүү. Ялангуяа Казахстанд Украинчууд олноор амьдардаг тул тэмцээнд улс төрийн ямар нэг арга хэмжээ болох магадлал өндөр.

Ингээд өнгөрсөн жил дэлхийн хоригт ороод байсан Орос жүдочдыг Монголын Их Дуулга тэмцээн хамгийн тохиромжтойд яригдаж байгаа ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орос жүдочдыг Монголын Их Дуулга тэмцээн хүлээж авна  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй