Шууд Chart

Монгол үүлдрийн адууны стандартыг ирэх тавдугаар сард багтаан шинэчилнэ

2023-04-26 14:54:18

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн байна.

2020 онд батлагдсан Монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарчээ.

Үндсэн хуулийн 21.3-д Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.

Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр болсон.

Ингэснээр үндэсний их баяр наадмаар Монгол адуу уралдана. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүснэ хэмээн Стандарт, хэмжилзүйн газар мэдээлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол үүлдрийн адууны стандартыг ирэх тавдугаар сард багтаан шинэчилнэ  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй