Шууд Chart

Чөлөөт бөхийн U23 насны анхдугаар улсын аваргууд тодорлоо

2023-04-27 08:26:39

Чөлөөт бөхийн U23 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Анхдугаар тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Жин тус бүрт аваргалсан тамирчид зургадугаар сарын 10-18-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох U23 насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 23-29-нд Финландын Тамперед болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авцгаалаа.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай '"Алдар" спорт хороо 164 оноогоор тэргүүлж, спортын мастер Ё.Батдархан, Цогтгэрэл дасгалжуулагчтай "Дархан-Хасу FOHOW MNU03" баг 146 оноогоор мөнгө, ОУХМ Ц.Оюунболд дасгалжуулагчтай Спортын төв сургууль 129 оноогоор хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 170, ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" спорт клуб 125, спортын мастер Э.Батмөнх дасгалжуулагчтай Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуудь 122 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

  1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
  2. Д.Золбаяр (Сэлэнгэ аймаг)
  3. Ц.Баярсайхан (Налайх, Голомт)
  4. С.Жигүүр (Спортын төв сургууль)

61 кг:

  1. Э.Дөлөө (Алдар)
  2. П.Дашцэрэн (Дархан-Хасу FOHOW MNU03)
  3. Л.Мөнх-Од (Төв-Арж)
  4. Г.Чинбат (Сэлэнгэ аймаг)

65 кг:

  1. Э.Төгсжаргал (Дархан-Хасу FOHOW MNU03)
  2. Я.Үржинжав (МУБИС)
  3. Б.Зэнээмэдэр (Тэх Мөнх)
  4. Р.Баттулга (ҮБТДС)

70 кг:

  1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
  2. Ш. Дэлэг (Спортын төв сургууль)
  3. Б.Ууганбаяр (Баянхонгор)
  4. М.Толуй (Тэх Мөнх)

74 кг:

  1. О.Сүлдхүү (Алдар)
  2. Б.Батбаяр (Дархан-Хасу FOHOW MNU03)
  3. Б.Сундуйжадамба (Спортын төв сургууль)
  4. Ж.Далайдорж (Баянхонгор)

79 кг:

  1. Т.Дөлгөөн (Дархан-Хасу FOHOW MNU03)
  2. М.Баяржавхлан (Спортын төв сургууль)
  3. Э.Гонгор (Баянхонгор)
  4. Б.Ганзориг (Баянгол, Аваргууд)

86 кг:

  1. Н.Батбилгүүн (Алдар)
  2. Б.Өлзийням (Төгс)
  3. Т.Дэмчигдорж (Алдар)
  4. Б.Ган-Өлзий (Налайх, Голомт)

92 кг:

  1. Ц.Лувсан-Адъяа (Тэх Мөнх)
  2. Т.Балжинням (Дархан-Хасу FOHOW MNU03)
  3. Д.Дэлгэрдалай (Спортын төв сургууль)
  4. Б.Энхманлай (Төгс)

97 кг:

  1. Ө.Шийрэв (Алдар)
  2. Д.Саранцогт (Аварга)
  3. Э.Бадмаанямбуу (Дархан-Хасу FOHOW MNU03)
  4. Э. Балдансүрэн (ҮБТДС)

125 кг:

  1. Э.Батмагнай (Алдар)
  2. Д.Дашням (Спортын төв сургууль)
  3. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль)
  4. Д.Бямба-Эрдэнэ (Их Шавь)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Г.Оюундарь (Алдар)
  2. Э.Золжаргал (Төв-Арж)
  3. Ч.Номин (Налайх, Голомт)
  4. Дэлгэрмаа (Налайх, Голомт)

53 кг:

  1. Б.Энхзул (Хангарьд)
  2. Б.Уянга (Налайх, Голомт)
  3. Э.Буман-Аюуш (Баянхонгор)
  4. Г.Цовоо (Дархан-Хасу FOHOW MNU03)

55 кг:

  1. Б.Энхцэцэг (Хангарьд)
  2. Б.Отгонтуяа (Алдар)
  3. М.Номин-Эрдэнэ (Хилчин)
  4. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор)

57 кг:

  1. Т.Алтжин (Хангарьд)
  2. О.Ариунзаяа (Алдар)
  3. О.Ууганцэцэг (Налайх, Голомт)
  4. Д.Шүрэн-Эрдэнэ (Багануур)

59 кг:

  1. М.Рэнцэнханд (Хангарьд)
  2. Б.Энхтүвшин (Хантайшир)
  3. Б.Цэнд-Аюуш (Алдар)
  4. Э.Саруул (Алдар)

62 кг:

  1. Б.Хонгорзул (Баянхонгор)
  2. Б.Ганцэцэг (Дархан-Хасу FOHOW MNU03)
  3. Б.Майцэцэг (Алдар)
  4. Н.Түмэндэмбэрэл (Төгс)

65 кг:

  1. Б.Хоролгарав (Спортын төв сургууль)
  2. Г.Энхзул (Алдар)
  3. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

68 кг:

  1. Т.Энхжин (Алдар)
  2. Г.Энхжин (Налайх, Голомт)
  3. Г.Туяамаа (Хантайшир)

72 кг:

  1. А.Даваажаргал (Налайх, Голомт)
  2. Д.Цогзолмаа (Алдар)
  3. Г.Отгондулам (Налайх, Голомт)

76 кг:

  1. Т.Түвшинжаргал (Хангарьд)
  2. Т.Оюун-Эрдэнэ (Баянгол, Аваргууд)
  3. О.Цэлмүүн (Спортын төв сургууль)
  4. Б.Найдансүрэн (Алдар)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн U23 насны анхдугаар улсын аваргууд тодорлоо  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй