Шууд Chart

Милана Дадашевагийн ялалтаар барилдаан өндөрлөлөө

2023-04-27 10:40:59

Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн өчигдөр Казахстаны Алматы хотод явагдлаа.

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн нийт 19 халз барилдаан болсон.

Хамгийн эхэнд эмэгтэй 53-д олимпын хүрэл медальт Б.Болортуяа Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашеватай барилдлаа. Барилдаан эхлээд манай тамирчин илт илүүрхэж, хөлд орж, 2 оноо, дараалж эргүүлээд 4 оноо, нийт 6:0 тэргүүлж эхэллээ.

Гэхдээ хоёрдугаар үед дайралтаа сулруулснаас оноо дараалан алдаж, эхэлсэн. Милана тун бохир барилдаантай, үс зуурдаг, мөргөдөг, алгаддаг бөх байлаа. Цаг дуусахад минут хагас үлдэж байх үед манай бөх 6:4 ялж байсан. Яг энэ үед тун санамсаргүй явдал боллоо. Б.Болортуяа хөлд ороход Милана өвдөглөв үү, эсвэл өөр зүйл болов, Болроогийн толгой хагарсан.

Дадашева хүнд байдалд оруулан, хоёр оноо авч байх үед манай бөхийн цус асгарч байлаа. Шүүгч тун хойно цус гарч байгааг анзаарч, барилдааныг зогсоосон. Зогсоох мөчид Болороо ард нь гарч оноо 7:6 болсон. Ингээд толгойг битүү боогоод барилдаан үргэлжилсэн. Оросын баг челленж шидэж, нэг оноог хассанаар 7:8 барилдаан дахин эхэллээ. Давуу байдалтай болсон Дадашева дайрч эхэлсэн. Сүүлийн нэг минутын барилдаан тун ширүүн боллоо. Дагестан бүсгүй шархтай толгойг нь мөргөж, хөндөж, тун бохир барилдлаа. Хамж дайраад 4 оноо, 7:12. Болороо ч мөн хөлд орж, оноо авснаар цаг дуусахад 8:12 орос бүсгүй ялжээ. Манай тал челленж шидсэн ч шүүгч нар оноог 13:14 болгож, Милана энэ удаад яллаа.  

Эмэгтэй

53 кг. Милана Дадашева (ОХУ) — Бат-Очир Болортуяа (Монгол) 14:13

62 кг. Алина Касабиева (ОХУ) — Анастасия Никита (Молдав) 6:0

72 кг. Жамиля Бакбергенова (Казахстан) — Ксения Буракова (ОХУ) 6:5

Эрэгтэй

61 кг. Тайирбек Жумашбек (Кыргызстан) — Абасгаджи Магомедов (ОХУ) 3:6, цэвэр

65 кг. Шамиль Мамедов (ОХУ) — Гаджи Алиев (Азербайжан) 7:2

70 кг. Курбан Шираев (ОХУ) — Алиакбар Фазлихалили (Иран) 6:2

74 кг. Разамбек Жамалов (ОХУ) — Ильяс Бекбулатов (Узбекистан) 9:4, цэвэр

79 кг. Ахмед Усманов (ОХУ) — Болат Сакаев (Казахстан) 7:6

86 кг. Арслан Багаев (ОХУ) — Азамат Даулетбеков (Казахстан) 1:1

97 кг. Магомед Курбанов (ОХУ) — Батырбек Цакулов (Словак) 6:2

Сонгомол

60 кг. Динислам Бамматов (ОХУ) — Жоламан Шаршенбеков (Кыргызстан) 2:7

67 кг. Аслан Висаитов (ОХУ) — Луис Альберто Орта Санчез (Куба) 1:2

77 кг. Адлет Тюлюбаев (ОХУ) — Санан Сулейманов (Азербайжан) 3:3 --+

77 кг. Сергей Степанов (ОХУ) — Малхас Амоян (Армени) 3:0

77 кг. Сергей Кутузов (ОХУ) — Айк Мнацаканян (Болгар) 1:1 --+

97 кг. Артур Саргсян (ОХУ) — Узур Джузапбеков (Кыргызстан) 7:1

130 кг. Сергей Семенов (ОХУ) — Оскар Пино Хиндс (Куба) 3:3 --+

Гол барилдаан

Сонгомол

77 кг. Роман Власов (ОХУ) — Акжол Махмудов (Кыргызстан) 1:1 --+

Эрэгтэй чөлөөт

57 кг. Заур Угуев (ОХУ) — Зелимхан Абакаров (Албани) 3:0

Нийтэлсэн: У.Баярсайхан

Милана Дадашевагийн ялалтаар барилдаан өндөрлөлөө  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй