Шууд Chart

Волейболчин Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар 100 мянган ам.долларын гэрээ байгуулна

2023-04-28 09:39:17

БНСУ-ын Волейболын холбооноос энэ жил анх удаа Азийн тамирчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

Чежү арлын Халла цэнгэлдэхэд болсон тус шалгаруулалтад Ази тивийн 24 тоглогч оролцсон бөгөөд Өмнөд Солонгосын долоон баг гурав хоногийн тест шалгалтаар тамирчдаа сонгож авлаа.

Тайваниас найм, Монгол, Филиппинээс тус бүр дөрөв, Японоос гурав, Индонезийн хоёр, Хонконг, Тайланд, Малазийн тус бүр нэг волейболчин өрсөлдсөн юм.

Драфтын эхний сонголтоор “Samsung Bluefangs” баг Ж.Энх-Эрдэнэ, дөрөв дэх сонголтоор “Ansan Okman” баг Б.Баярсайханыг сонгож авсан байна.

“Samsung Bluefangs” баг шинэ тоглогчоо Эдди, тавтай морил" хэмээн угтаж авчээ.

Манай улсын хоёр тамирчин БНСУ-ын Сунгюнкван, Инха их сургуулиудад суралцаж байсан юм. Мөн тус шалгаруулалтад манай Б.Батсуурь, Т.Хангал нар оролцжээ.

Драфтын эхний долоон тамирчин жилд 100 мянган ам.долларын гэрээ байгуулна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Волейболчин Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар 100 мянган ам.долларын гэрээ байгуулна   
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй