Шууд Chart

“Champions” баг тэргүүн байр эзэллээ

2023-04-28 16:24:12

Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ширээний теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.  

Аймгийн БТСГ-т дөрвөн өдрийн турш болсон тус тэмцээнд 16 аймаг, дүүрэг, байгууллагын 600 гаруй тамирчин 10 хүртэлх нас, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Багийн нийлбэр дүнгээр дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар “Champions” баг тэргүүн байр эзэлсэн бол гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Чингэлтэй дүүргийн баг дэд байр эзэлж, хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Говьсүмбэр аймгийн баг гутгаар байрт шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Champions” баг тэргүүн байр эзэллээ   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй