Шууд Chart

Зуны тэмцээн энэ сарын 14-нд эхэлнэ

2023-05-01 15:48:09

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос энэ сарын 14-нд Токио хотноо эхлэх Зуны тэмцээний банцүкэг зарлажээ.

Уламжлал ёсоор ёкозүна Тэрүнофүжи банцүкэг манлайллаа. Аварга дөрвөн тэмцээн дараалан барилдаагүй байгаа ч энэ башёд барилдана гэж мэдэгдээд байгаа. Хэрэв үнэхээр зодоглох юм бол найм дахь түрүүгээ авахаар барилдах болно. Ганц ёкозүнатай арав дахь башётойгоо бөх сонирхогчид золголоо. 

Мэргэжлийн сүмо мөн өнчин ганц озэкитой гурван башё буюу хагас жилийг өнгөрөөлөө.

Өнгөрсөн тэмцээнд Такакэйшёо ёкозүна цол хүртэхийн төлөө барилдаад гэмтэж, тэмцээнийг орхисноор кадобан болон хувирсан билээ.   

Сэкивакэ нарыг Кирибаяма тэргүүлсэн. Нэгдүгээр сарын тэмцээнд 11 даваа, өнгөрсөн сар 12 даваатай тэргүүлсэн тэрээр Зуны тэмцээнд арав давахад озэки цолны болзол биелүүлнэ. Гэхдээ 100 хувь баталгаатай биш, сүмо бөхийн холбооны шийдвэр л мэдэх юм. Харин барууны сэкивакэ Хоошёорюүгийн хувьд энэ башёд арваас дээш давж, озэки цолны төлөө дайралт хийх эхлэлээ тавих хариуцлагатай тэмцээн болох юм.

Сэкивакэ Дайэйшёо ч озэки цолны өрсөлдөөнд орж байгаа. Түүний сүүлийн хоёр тэмцээний даваа 22 болсон. Нэг тэмцээнд нь маэгашира байсан ч хэрэв түрүүлэх, үзүүрлэвэл холбооноос озэки өгчих магадлалтай.

Дөрвөн сэкивакэ зодоглох бол комүсүби гурав байна. Озэки асан Асанояма, манай Ичиножёо нар дээд зиндаандаа эргэн ирсэн нь башёг улам сонирхолтой болгох нь дамжиггүй.

Нацү башё - Банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Озэки Такакэйшёо

Кирибаяма Сэкивакэ Хоошёорюү

Дайэйшёо Сэкивакэ Вакамотохарү

Котоновака Комүсүби Вакатакакагэ

Шёодай Комүсүби

Аби Маэгашира-1 Мидорифүжи

Такаясү М-2 Эндо

Тобизарү М-3 Нишикифүжи

Үра М-4 Нишикиги

Котошёохо М-5 Кинбозан

Мэйсэй М-6 Митакэүми

Хокүтофүжи М-7 Тамаваши

Саданоүми М-8 Таканошёо

Ооношёо М-9 Хирадоүми

Рюүдэн М-10 Такарафүжи

Хокүсэйхо М-11 Дайшёохо

Аойяма М-12 Котоэко

Чиёошёома М-13 Ичиножёо

Асанояма М-14 Миёогирюү

Ичиямамото М-15 Цүрүгишёо

Миторюү М-16 Оохо

М-17 Кагаяки

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-2 Азүмарюү С.Тодбилэг

З-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Б-4 Роога А.Амарсанаа

Б-11 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита

З-7 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-33 Хокүтомарү Н.Чинзориг

З-34 Хокүтэнкай Г.Сүхбат

З-47 Токисоүма Б.Анхбаяр

Б-48 Араүма Б.Төртогтох

Санданмэ

З-6 Котокэнрюү Г.Билгүүн

З-8 Саданохикари Д.Наранцогт

Б-59 Казэноүми Ц.Билгүүн

Жонидан

Б-13 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-69 Токинишики Цэндсүрэн Түшиг

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зуны тэмцээн энэ сарын 14-нд эхэлнэ  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй