Шууд Chart

Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит тэмцээн зургаан жингийн ангилалд болно

2023-05-01 16:35:33

“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 6-7-нд Спортын төв ордны “А” зааланд болно.

Тэмцээн “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 гэсэн тус бүр зургаан жингийн ангилалд зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.

Сонирхуулахад, түүний төрсөн дүү Б.Батбаяр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит тэмцээн зургаан жингийн ангилалд болно  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй