Шууд Chart

“Бали-2023” багийн ахлагч нарын хурал боллоо

2023-05-02 08:31:42

“Бали-2023” дэлхийн элсний наадмын багийн ахлагч нарын хурал боллоо. Индонезийн Бали аралд болсон уг хуралд 61 ҮОХ-ны 150 гаруй төлөөлөгч оролцов.

Хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бали-2023” наадмын Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа оролцлоо.

Багийн ахлагч нар энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож, тэмцээн уралдаан зохиогдох газруудтай танилцав.

Наадмын зохион байгуулагч Үндэсний олимпын хороодын холбооны зүгээс Тогтвортой байдлын үзэл баримтлалыг үндсэн зарчим болгож, үүний хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлд анхаарлаа хандуулахыг улс орнуудад уриалав.

Үндэсний олимпын хороодын холбоо дээрх уриалгын хүрээнд нэг удаагийн хуванцар савны хэрэглээг эрс багасгахыг зорьж буй бөгөөд дэвшилтэт технологи нэвтрүүлэгч Bluewater компанитай хамтран ажиллаж буйгаа танилцуулав. Хурлын үеэр оролцогчид тус компанийн үйлдвэрлэсэн дахин ашиглах боломжтой, металл дотортой эко усны сав хэрэглэсэн юм.

Дэлхийн элсний II наадам ирэх наймдугаар сарын 5-12-нд Бали аралд зохиогдох бөгөөд 100 гаруй орны тамирчид үндсэн 10, нэмэлт 4 спортын төрлөөр өрсөлдөх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бали-2023” багийн ахлагч нарын хурал боллоо  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй