Шууд Chart

Эмэгтэй тамирчид бадминтоноор өрсөлдөв

2023-05-02 08:34:44

МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулсан эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл 30 гаруй тамирчин оролцсон семинарын үдээс хойших арга хэмжээнд консултант эмч Ш.Гэрэлцэцэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чиглэлээр тун чухал сургалт орсон юм.

Түүнчлэн тамирчны карьер төлөвлөлтийг хэрхэн хийх, сэтгэлзүйн хүндрэлтэй ямар асуудлууд тулгардаг талаар өөрийн туршлагаас хуваалцан анхаарах шаардлагатай олон чухал зүйлсийн талаар Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, "Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нар нээлттэй ярилцлаа.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид бадминтоны нөхөрсөг тэмцээнээр өрсөлдлөө. Хосын төрлөөр явагдсан энэхүү тэмцээнд С.Биндэрьяа/бокс/-А.Алтантуяа /хөлбөмбөг/ нар түрүүлж, Г.Анударь /байт/-Б.Амаасүрэн /таеквондо/ нар удаалан Х.Маралмаа /жүдо/-н.Баясгалан /хүндийг өргөлт/ нарын хос гуравдугаар байр эзлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй тамирчид бадминтоноор өрсөлдөв  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй