Шууд Chart

Эхний өдөр манай улсын боксчид нэг ялалт, хоёр ялагдалтай өндөрлүүллээ

2023-05-02 10:03:08

Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 1-нээс 14-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна. Тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр эхний өдрийн тулаанууд явагдсан. Эхний өдрийн дараах байдлаар БНСУ-ын баг гурван тамирчин, Монгол, Туркменистан, Беларусь, Эсватинигаас хоёр, ӨАБНУ, Хойд Македони, Палестин, Энэтхэг, Сьерра-Леон, Тайланд, Афганистан, Хорват, АНЭУ, Ботсван, Япон, Хонконг, Пуэрто-Рико, Гана, Тайвань, Болгар, Азербайжан, Молдав, Нигери, Индонез, Зимбабве, Марокко, Грек, Герман, Фижи, Франц, Бурунди, Словени, Тонга улс тус бүр нэг боксчноо алдсан байна.

Манай хүнд жингийн тамирчин Х.Бекнур Боснийн Босняктай таарсан ч мөрний гэмтлийн улмаас рингэнд гараагүй. Х.Энх-Амар 57 кг-д 2019 оны Балканы орнуудын аварга, 2022 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, Токио олимпын наадмын оролцогч Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагдлаа.

Харин 60 кг-д ОУХМ Т.Энхтөр Палестины Anas Sleiman Rihab-ыг 5:0 харьцаагаар илт давуу ялав. Дараагийн тойрогт 3-нд Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт де Ла Крузтэй өрсөлдөнө. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эхний өдөр манай улсын боксчид нэг ялалт, хоёр ялагдалтай өндөрлүүллээ   
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй