Шууд Chart

Монгол урлаачид аман хүзүүджээ

2023-05-03 09:59:02

Хятадын Жанжу мужийн Нантон хотод зохион байгуулсан зургаа дахь удаагийн мөсөн мастеруудын тэмцээний дэд байранд Монгол урлаачид шалгарчээ. Тодруулбал, Нантон хотод зохион байгуулсан тэмцээнд дэлхийн таван орны 11 багийн уран бүтээлч өрсөлдсөн байна.

Тэмцээний тэргүүн байранд Хятадын уран бүтээлч Жү Лонг, Жан Мүншин нар шалгарсан бол дэд байранд Монголын урлаач Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар шалгарчээ. Харин гуравдугаар байранд Францын уран бүтээлчид шалгарсан байна.

Тэмцээний тэргүүн байранд орсон уран бүтээлчдийг 100 мянган юань үнэ бүхий цэвэр алтан цомоор шагнасан бол удаах байрт 20 мянган юань, гуравдугаар байрт 10 мянган юань, дипломоор шагнажээ.

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өмнө нь 2020 онд Хятадын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв.

Мөн 2022 оны хоёрдугаар сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд дэд байр эзэлж байсан. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 13-18-нд болсон тэмцээнд сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцож, дэд байрын шагнал хүртсэн удаатай. Харин энэ удаа Ц.Мөнх-Эрдэнэ Нантон хотод зохион байгуулсан зургаа дахь удаагийн мөсөн мастеруудын тэмцээнд шүүгчээр ажиллажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол урлаачид аман хүзүүджээ   
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Urlasaar bai [127.0.0.xxx] 2023-05-04 08:34
Amjilt husie.

Бидэнтэй нэгдээрэй