Шууд Chart

Улсын харцага Д.Одсүрэн агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаан болно

2023-05-03 10:16:57

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Монгол Улсын харцага, спортын мастер Дахын Одсүрэн агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаан болно. 

Үүнд 16, 17, 18 насны хөвгүүд, залуучууд оролцох бөгөөд тэмцээн энэ сарын 13, 14-нд төрөлх нутагт нь зохион байгуулагдана.

Үйл ажиллагааг түүний үр хүүхэд, нутгийн удирдлагууд зохион байгуулна.

Тэрээр 1968 онд Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол Улсын начин Ц.Лхамааг аймгийн арслан цолтой байхад нь дөрвийн даваанд өвдөг шороодуулж, дархан аварга Ш.Батсууриар улсын начин цолны босго алхжээ. Ийнхүү зураагийн даваанд улсын аварга Ч.Бээжинд амлуулж, унасан байдаг.

Харин 1972 онд улсын начин Д.Галдандагваар зургаа давж, тун ч гарамгай чимэг хүртсэн юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж, 2004 онд Монгол Улсын харцага цолыг нөхөн олгосон билээ.

Д.Одсүрэн 182 см өндөр, 90 кг жинтэй байв. Чөлөөт бөхийн 87 кг-д хүч үзэхийн зэрэгцээ самбо, жүдо бөхийн төрлөөр ч хичээллэсэн удаатай. Монголд болсон чөлөөт бөхийн хамгийн анхны тэмцээнд 82 кг-д хүч үзэж, хүрэл медаль хүртсэн байдаг. Дархан аварга Х.Баянмөнх, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, улсын арслан П.Дагвасүрэн нарын бэлтгэл хангагчаар хоёрдугаар шигшээ багт ч хичээллэж байлаа.

Түүний хүү Баярхүү өдгөө аймгийн хурц арслан цолтой. Аавынхаа залгамж болон зүлэг ногоон дэвжээндээ хүч үзэхийн зэрэгцээ олон шавьтай болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага Д.Одсүрэн агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаан болно  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-03 12:03
amjilt

Бидэнтэй нэгдээрэй