Шууд Chart

"The Hu" хамтлаг Монголдоо нэг цагийн тоглолт хийнэ

2023-05-04 09:23:01

"The Hu" хамтлаг ирэх зургадугаар сард эх орондоо тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн продюсер Б.Дашдондогоос тодруулахад "Хамтлагийн залуус маань Монголд ирэх зургаадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглоно. Фестивальд өөр хамтлаг, дуучид оролцоно. Манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд нэг цагийн турш тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Бид одоо гурав дахь цомгийнхоо ажилдаа ороод, их л завгүй байна" гэв.

Тус хамтлаг ирэх зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfst" фестивальд оролцох аж. Тэд Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"The Hu" хамтлаг Монголдоо нэг цагийн тоглолт хийнэ  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй