Шууд Chart

Б.Заяат гуравдугаар байрт шалгарчээ

2023-05-04 11:59:55

“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд Монгол Улсаас СУИС-ийн сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Заяат оролцлоо.

Тэрбээр уралдааны болзол ёсоор Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн хоёр удаа гарсан юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Болд, соёлын тэргүүний ажилтан В.Бүрэнжаргал, концертмейстер Б.Өнөмаа нарын шавь Б.Заяат нь “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадмын финалд оролцсон 15 орны 15 шилдэг дуучдаас шалгарч, гуравдугаар байрт шалгарчээ.

Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд “Эх, дороги” дууг дуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Заяат гуравдугаар байрт шалгарчээ  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-08 18:01
Мундагдаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-04 14:39
Sn bla

Бидэнтэй нэгдээрэй