Шууд Chart

“Бид хамтдаа cup-2023” тэмцээн Чойбалсанд боллоо

2023-05-05 12:01:41

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг 1993-1996 онд төгсөгчдийн дундах “Бид хамтдаа cup-2023” сагсан бөмбөг болон волейболын аварга шалгаруулах тэмцээн Чойбалсан хотод боллоо.

Тэмцээний шагналтнууд

Тэмцээнд Дорнод аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн оны төгсөлтийн 200 гаруй төгсөгч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна.

Волейболын эрэгтэй төрөлд:

    Алтан медалийг 1993 оны төгсөгчид

    Мөнгөн медалийг 1994 оны төгсөгчид

    Хүрэл медалийг 1996 оны төгсөгчид

    Шилдэг довтлогчоор 1996 оны төгсөгч С.Наранбаатар

    Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч Г.Өсөхбаяр

    Шилдэг давуулагчаар 1993 оны төгсөгч Ч.Нарангэрэл

Волейболын эмэгтэй төрөлд:

    Алтан медалийг 1995 оны төгсөгчид

    Мөнгө медалийг 1996 оны төгсөгчид

    Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид

    Шилдэг довтлогчоор 1995 оны төгсөгч Г.Маналжав

    Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч А.Анхцэцэг

    Шилдэг давуулагчаар 1996 оны төгсөгч Д.Сарнай

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

    Алтан медалийг 1993 оны төгсөгчид

    Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид

    Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид

    Шилдэг довтлогчоор 1993 оны төгсөгч Ч.Батсүх

    Шилдэг холбогчоор 1995 оны төгсөгч Ч.Сүхээ

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

    Алтан медалийг 1996 оны төгсөгчид

    Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид

    Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид

    Шилдэг довтлогчоор 1994 оны төгсөгч Б.Нямханд

    Шилдэг холбогчоор 1996 оны төгсөгч Б.Оюунбилэг нар тус тус шалгарав.

1993 оны төгсөлтийн эрэгтэй баг хоёр төрөлд хос алтан медаль хүртэв.

Спортын арга хэмжээний үеэр “Шилдэг зохион байгуулалттай төгсөлт”-өөр 1993 оны төгсөгчид шалгарсан бөгөөд тус төгсөлтийн эрэгтэй баг тэмцээний 2 төрөлд аваргалж, хос алтан медалийн эзэд болцгоолоо. Дашрамд дурдахад, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1993 оны төгсөгчид энэ жил төгсөлтийн 30 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа юм байна.

1984-1994 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон хийж байхаар шийдвэрлэсэн бөгөөд шилжин явах цомыг 1995 оны төгсөгчдөд гардууллаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Бид хамтдаа cup 2023” тэмцээнээр дамжуулан 1993-1996 оны нэгэн үеийн төгсөгчид сурагч насны дурсамжаараа аялж, нөхөрлөл эв нэгдлийн бэлгэдэл болсон их спортын уухайд нэгэн түрлэг нэмэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бид хамтдаа cup-2023” тэмцээн Чойбалсанд боллоо  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй