Шууд Chart

“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль олимпиадад тэргүүлэв

2023-05-08 07:53:16

“Олимпын боловсол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд зохиогдсон “Олимпизм, боловсрол, спорт” сэдэвт ерөнхий боловсролын сургуулиудын дундах олимпиад баасан гарагт Спортын төв ордонд боллоо.

Тус арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, тамирчин сурагчдад амжилт хүсэв.

Энэ удаагийн олимпиад өмнөх шатнаас шалгарсан шилдэг сургуулиудын 10-р ангийн сурагчдын дунд өрнөсөн юм.

Олимпиад онолын мэдлэг, бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн сорил болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн, урлагийн үзүүлбэр гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байв.

Онолын мэдлэгийн шалгалтад эртний Грекийн олимпын наадам, олимпын хөдөлгөөн, олимпын үнэт зүйлийн сэдвээр өмнө нь өгсөн даалгаврын хүрээнд шалгалт авсан.

Харин бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн шалгалтын хүрээнд гүйлт, байрнаас уртад харайх, гар дээр суниах, цагаригт бөмбөг шидэх болон багийн буухиа уралдаан зохиогдов.

Дүн гарахад Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль түрүүлж, Баянзүрх дүүргийн 14-р сургууль удаалан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль гуравт орлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль олимпиадад тэргүүлэв  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй