Шууд Chart

“Орфей” театрынхан “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгожээ

2023-05-08 11:10:25

“Орфей” театрынхан ирэх зургаадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлнэ. Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, хүргэхээр болжээ.

“Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны Монгол зохиол юм. “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре төрлөөр, драм нь насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог болох нь.

Ташрамд сонирхуулахад, “Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг, Ж.Оюундарь, Г.Эрдэнэбилэг, жүжигчин Н.Ялалт нарын зэрэг жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Орфей” театрынхан “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгожээ  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй