Шууд Chart

“Жавхлант шарга-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна

2023-05-08 12:21:51

Аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга-2023” уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар сумын Дарханхаан уулын бэлд боллоо.

11 дэх жилдээ болж буй тус уралдаанд газар газрын хурдан хүлгүүд иржээ. Нийт зургаан насны морьдын уралдаан болсон бөгөөд их насанд хамгийн олон буюу 110 хүлэг барианаас гарчээ. Уншигч танаа Монгол дөрвөн насны морьдын айргийн таван морины цувааг танилцуулъя.

Их нас:

  1. Дорноговь Сайншанд сум О.Саруулбаярын хул
  2. Дорноговь Сайншанд сум О.Саруулбаярын бор
  3. Архангай Чулуут сум Ц.Энхболдын хонгор
  4. Өмнөговь Баян-Овоо сум В.Насанбатын хар
  5. Сүхбаатар Баруун-Урт сум М.Ганбатын будан

Соёолон:

1.Сүхбаатар Онгон сум Я.Ихбаярын халтар

  1. Сүхбаатар Түвшинширээ сум Х.Ганбаатарын хул
  2. Сүхбаатар Сүхбаатар сум П.Даваанямын хул
  3. Сүхбаатар Баруун-Урт сум Ц.Цогтбаатарын хул
  4. Сүхбаатар Эрдэнэцагаан сум Л.Жаргалсайханы хар

Шүдлэн:

  1. Сүхбаатар Баруун-Урт сум Б.Цогтсэргэлэнгийн хүрэн халзан
  2. Архангай Өндөр-Улаан сум Ч.Энхбатын хүрэн
  3. Өмнөговь Цогтцэций сум Ч.Батжаргалын хүрэн
  4. Дорнод Хэрлэн сум С.Галтын хээр халзан
  5. Сүхбаатар Эрдэнэцагаан сум Л.Жаргалсайханы хүрэн халзан

Хязаалан:

1.Хөвсгөл Мөрөн сум П.Дэлгэрсайханы халзан

2.Улаанбаатар хот У.Хосбаярын халтар

3.Сүхбаатар Онгон сум Я.Ихбарын халтар

4.Өмнөговь Манлай сум Б.Мөнх-Эрдэнийн бор

5.Төв аймаг Ч.Уламбаярын бор

Даага:

1.Сүхбаатар Мөнххаан сум Ч.Гантөмөрийн халтар

2.Архангай Чулуут сум Ц.Энхболдын халтар

3.Өвөрхангай Тарагт сум Б.Наранбатын халтар

4.Сүхбаатар Онгон сум Я.Ихбаярын хонгор халзан тус тус хурдлан ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.  

Дааганы айргийн тавд хоёр даага зэрэг барианд орсон юм. 

Уралдааныг “Жавхлант шарга” МСУХ, Сүхбаатар сумын “Нийгмийн хонгор” МСУХ хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн алдарт уяач н.Дашдорж, мөн өнгөрсөн онд шинээр аймгийн алдарт цол хүртсэн уяачид хамтран ивээн тэтгэжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Жавхлант шарга-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна   
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй