Шууд Chart

Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа дахин түрүүлэв

2023-05-08 17:03:49

“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөлөө.

Зургаа дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, Швед гэсэн таван орны 165 тамирчин тэмцээн “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг гэсэн тус бүр зургаан жингийн ангилалд өрсөлдсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.

Тэмцээний сонирхолтой нэг сюрприз бол Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат чөлөөт бөхийн дэвжээнд 23 жилийн дараа гарч, мастеруудын УАШТ-ий 51-55 насны “D” ангиллын 100 кг-ын жинд гурав ялж түрүүлэв.

Ердөө сар гаруйн өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 97 кг-ын жинд аваргын төлөө ОУХМ Г.Ганхуягтай барилдаж ялснаар тав дахь түрүүгээ хүртэж байсан юм.

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа дахин түрүүлэв  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй