Шууд Chart

Хүүхдийн спортын зуны VII наадам ирэх зургаадугаар сарын 19-29-нд болно

2023-05-09 07:54:14

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт ирэх зургаадугаар сарын 19-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэмцээн чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм.

Тэмцээнийг зохион байгуулах аймаг өмнө нь томоохон тэмцээнүүд хүлээн авч байсан туршлагатай. Мөн медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх нь сонирхлын төвд байна.

Тэд мөн тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ. Тэмцээний бэлгэдлийг Монгол Улсын нэн ховор амьтан Мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм.

Тив, дэлхийд алдраа цуурайтуулж яваа шилдэг тамирчдын төлөөлөл аймагтаа зохион байгуулагдах хүүхдийн спортын наадмын зохион байгуулалтад нэгэн сэтгэлээр нэгдэж ажиллаж байгаа юм.

Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн спортын зуны VII наадам ирэх зургаадугаар сарын 19-29-нд болно  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй