Шууд Chart

Хэнтий аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид МҮОХ-нд зочлов

2023-05-09 09:06:26

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид МҮОХ-нд зочилж, Олимпын музей үзэж сонирхон спорт, олимпизмын мэдлэгээ дээшлүүллээ.

Хэнтий аймгийн “Сент Луис” олимпын зөвлөлөөс “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг нь энэхүү уулзалт аялал байв.

“Сент Луис” олимпын зөвлөлийн дарга Г.Нэргүйбаатар, арга зүйч Г.Солонго болон өсвөрийн шигшээ багийн 14 тамирчин энэхүү арга хэмжээнд оролцлоо. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар сурагчдыг хүлээн авч уулзан, тэдэнд МҮОХ-ны үйл ажиллагаанаас танилцуулж, сурлага, спортын амжилт хүсэн ерөөв.

“Сент Луис” олимпын зөвлөл болзолт уралдааны хүрээнд өсвөрийн шигшээ багаас төрөн гарсан тамирчдын сурагчидтай хийх уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтад жүдо бөхийн тамирчин Г.Сод-Эрдэнэ, хөнгөн атлетикийн гурвын харайлтын төрөлд улсын рекордыг эзэмшигч Э.Оюундарь, муай-тай боксын дэлхийн аварга Ц.Амарсанаа нар оролцон, сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Хэнтий аймгийн хувьд 2005 оноос хойш өсвөрийн шигшээ баг барьж байгаа бөгөөд өдгөө спортын 15 төрөлд 386 тамирчин хамрагдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэнтий аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид МҮОХ-нд зочлов  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй