Шууд Chart

Монгол “Майкл Фелпс”

2023-05-09 09:15:01

Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд оролцсон “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Э.Эрхэс 14 зайд уралдаж, 14 алтан медаль хүртсэн хосгүй амжилтыг үзүүлжээ.

15 настай тэрбээр Эрдэнэтийн усан замд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Ийм олон зайд бүгдэд нь түрүүлнэ гэдэг амаргүй. Тиймээс Монголын усанд сэлэлтийн спортод нэгэн од төрж буйг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаар нь Монгол “Майкл Фелпс” гэж нэрлэлээ.

Майкл Фрэд Фелпс нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч, 2004 онд болсон Афины олимпоос зургаан алт, хоёр хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос найман алт, 2012 онд Лондоны олимпоос дөрвөн алт, хоёр мөнгө, нийт 28 медаль хүртсэн тамирчин.

Тэрбээр олимпын наадмаас хүртсэн медалийн тоогоороо бүх цаг үеийн тамирчид дунд нэгдүгээрт бичигддэг. Мөн дэлхийн долоон дээд амжилт эзэмшдэг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол “Майкл Фелпс”  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй