Шууд Chart

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ

2023-05-11 09:57:06

Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Жинжүд явагдаж байна. Парисын олимпын эрхийн тэмцээний нэгт багтсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 жинд 20 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж байна.

Өчигдөр эмэгтэй 81 кг-ын жингийн тамирчид өрсөлдөж, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ААШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, “Эрхэт Монгол” группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оролцлоо.

Манай улсын тамирчны бэртэл сэдэрсэн ч тэвчээр заан өрсөлдсөөр хүрэл медальд хүрлээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр нийт гурван хүрэл медаль хүртлээ.

Манай улсын эмэгтэйчүүд гурван алт, гурван хүрэл медаль хүртээд байна.

Эмэгтэй 81 кг

Алтан медаль - Liang Xiaomei Хятад огцом 120 kg, түлхэлттэй 155 кг, нийт 275 кг   

Мөнгөн медаль - Wang Zhouyu Хятад огцом 115 кг, түлхэлттэй 146 кг, нийт 261 кг 

Хүрэл медаль – М.Анхцэцэг Монгол огцом 108 кг, түлхэлттэй 135 кг, нийт 243 кг

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй