Шууд Chart

Л.Энхрийлэн ДАШТ-ий хос медальтан боллоо

2023-05-12 13:06:48

Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв.

Манай бөх нэгийн даваанаас Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга израиль бөх Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ даваанд өөр нэг канад бөх, дэлхийн аварга К.Дегучид дийлдсэн юм.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ху Ми Миг буулгаж авснаар хоёр жил дараалан ДАШТ-ий медалийн тавцанд зогсов.

Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртэж, энэ амжилтаараа оны шилдэг тамирчны нэгээр шалгаран “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

Өмнө нь манай бөхчүүдээс 66 кг-ын Ё.Басхүү хүрэл медаль хүртээд байв.

Хос хүрэлтэй болсон Монголын баг медалийн чанараар 99 орноос наймдугаар байрт жагслаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Энхрийлэн ДАШТ-ий хос медальтан боллоо  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй