Шууд Chart

Японы хип-хопын AK-69-ийн дууны клипэнд Тэрүнофүжи тогложээ

2023-05-23 08:16:25

Японы хип-хопын AK-69 буюу Такэши Хироки, мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи хоёрын анхны хамтын бүтээл гарчээ. AK-69-ийн нэг жилийн дараах шинэ бүтээл “Ride Wit Us” нь ABEMA телевизийн сүмо нэвтрүүлэгт зориулсан дуу юм.

AK-69 “Рэп дууны видео клипт ёкозүна тоглож байгаа нь гадаадын ямар ч хип-хоп дуучин дуурайж чадахгүй зүйл. Мэргэжлийн сүмогийн оргил болох жинхэнэ ёкозүна гарч ирж байгаа нь зөвхөн Японы рэп дуучин, тэр дотроо зөвхөн би л чадах зүйл” гэж ярьжээ.

AK-69, Тэрүнофүжи хоёр дотнын анд нөхөд. Тэрүнофүжигийн бичсэн “Ангалын ёроолоос өгсөх Маргааш” номын гарчгийг AK-69 өгсөн гэнэ.

“Бид хоёр бараг нэг гэр бүл мэт дотно. Танилцсаны дараа ёкозүна цол хүртсэн болохоор дэвшиж байхад нь сэтгэл ихэд хөдөлж байлаа. Аварга том биетэй ч яг л дүү минь мэт санагддаг юм. Намайг ах аа гэж дууддаг. Тэрүнофүжи озэки цолоо алдаад жониданд унах үедээ миний дууг сонсож, эрч хүч авдаг байсан гэсэн. Бэлтгэл хийх ямар ч хүч чадал, хүсэлгүй болсон үед гэргий нь “AK-69-ийн дууг сонс” гэж хэлдэг байсан гэсэн. Ийм хүнд үед эргэн ирэлт хийж, озэки цолоо буцаан авсан хүн шүү дээ. Тэр үед би маш их баярлаж билээ. Шинэ дуунд минь Тэрүнофүжигийн нэр Ганаа, Чингис хаан гэсэн үгнүүд байгаа. Тэрүнофүжи хип-хоп хөгжимд их дуртай” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы хип-хопын AK-69-ийн дууны клипэнд Тэрүнофүжи тогложээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй