Шууд Chart

"Un Certain Regard" төрөлд "Баавгай болохсон" кино нэр дэвшжээ

2023-05-23 08:27:15

Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болохсон" кино нэр дэвшжээ.

Кино багийнхан улаан хивснээ алхаж, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг дэлхийн хэмжээнд сонордуулж чадсан байна.  

Энэ сарын 16-27-ыг хүртэл зохион байгуулагдах уг наадмын "Un Certain Regard" төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм.

Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал ажээ.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Un Certain Regard" төрөлд "Баавгай болохсон" кино нэр дэвшжээ  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 09:22
Amjilt

Бидэнтэй нэгдээрэй