Шууд Chart

Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Л.Түвшинсайхан ганзага дүүрэн оролцжээ

2023-05-23 08:38:18

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдаан Москва хотноо боллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 12 дахь жилдээ болж буй тус уралдааны финалд ОХУ, БНХАУ, Израил, Беларус, Казахстан, Армен зэрэг олон орны 260 гаруй дуучин үлдэж, өрсөлджээ.

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Л.Түвшинсайхан энэхүү уралдааны 26-35 насны ангилалд,

    Сонгодог дуурийн төрөлд тэргүүн байр,

    Эх хэлнээ дуулсан Сонгодог дуурийн дууны төрөлд тэргүүн байр,

    Эстрадын дууны төрөлд гуравдугаар байр,

    Эх оронч дууны төрөлд гуравдугаар байр эзэлжээ.

Л.Түвшинсайхан 2022 онд Чеченьд болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын уралдааны Гран при болон Чеченийн Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит шагналын эзэн болсон билээ.

Мөн түүнийг нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдааны олон улсын шүүгчид тус уралдааны “Сувдан эрдэнэ” хэмээн өргөмжилжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Л.Түвшинсайхан ганзага дүүрэн оролцжээ   
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй