Шууд Chart

Монгол судлаач шинэ зүйлийн аалз нээж, "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэжээ

2023-05-23 09:01:02

Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ.

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл "Acta Arachnologica" сэтгүүлд хэвлэгдэхээр боллоо.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэхээр болжээ. 

Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм.

Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна. 


Монгол судлаач шинэ зүйлийн аалз нээж, "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэжээ   
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 09:21
Hooh saihan

Бидэнтэй нэгдээрэй