Шууд Chart

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар болов

2023-05-24 08:09:04

МҮОХ-ны гишүүн байгууллагуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт семинар Олимпик хауст боллоо.

Семинарт МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа болон 40 спорт холбоодын төлөөлөл оролцов.

Семинарын үеэр “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам, “Бали-2023” Дэлхийн элсний наадмын сүүлийн үеийн мэдээллийг өгснөөс гадна Спорт дахь аюулгүй байдал, Допингийн эсрэг “ADEL” алсын зайн сургалтад хэрхэн хамрагдах вэ сэдвээр холбогдох албаныхан сургалт оров.

Мөн Ханжоугийн Азийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг спорт холбоодод өглөө. Тухайлбал, нээлт, хаалтын ёслол, бүртгэл, тээвэр, хуваарь, спортын төрөл, тамирчдын тосгон болон Монголын багийн бүрэлдэхүүн, Азийн наадамд оролцоход баг тамирчдын анхаарах зүйлс зэрэг олон төрлийн мэдээллээр спорт холбоодыг хангасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар болов   
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй