Шууд Chart

Хүүхдийн суудлыг түүний нас болон биеийн хэмжээ, жинд нь тохируулах нь чухал.....

2023-05-30 11:22:46

Хүүхдийн суудлыг түүний нас болон биеийн хэмжээ, жинд нь тохируулан худалдаж авах, зөв хэрэглэх хэрэгтэй байдаг.

2 нас хүртэл: Хүүхдийн суудлыг хойш харуулан байрлуулах

Хүүхэд суудлынхаа жин болон өндрийн хязгаарт хүрэх үе эсвэл 2 хүртэлх насны хүүхэд болон нярайн суудлыг үндсэн суудалд буруу харуулан бэхэлж тогтоох юм. Жин болон өндрийн хязгаарыг суудал дээрээс болон үйлдвэрлэгчийн гарын авлагаас шалгах хэрэгтэй.

2-оос 5 нас хүртэл: Хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулах

Хүүхдийн суудлыг хойш харуулан байрлуулахад хүүхдийн хэмжээ нь тухайн суудлаас илүү гарсан тохиолдолд суудлыг урагш харуулан байрлуулна.

5 наснаас дээш суудлын бүс зүүж чадах хүртэл: Суудал өндөрлөгч

Хүүхэд суудлын хэмжээнээс томорсон болон машины өөрийн суудлын даруулгыг зүүх боломжгүй завсрын үед суудал өндөрлөгчийг ашиглах шаардлагатай. Бүсний доод хэсэг нь гуяны дээгүүр (Гэдсэн дээгүүр биш) ба мөрний бүс нь цээжин дээгүүр (Мөрөн дээгүүр биш) таардаг болсон үед энгийн суудлын бүсийг ашиглаж болно. Суудлын бүс хэрэглэх нь хүүхдийг хамгаалах хамгийн шилдэг арга юм.

СУУДЛЫН БҮС

Бүсний доод хэсэг нь гуяны дээгүүр (Гэдсэн дээгүүр биш) ба мөрний бүс нь цээжин дээгүүр (Мөрөн дээгүүр биш) таардаг болсон үед энгийн суудлын бүсийг ашиглаж болно. Суудлын бүсийг хэрэглэж эхлэхэд хүүхэд 145см өндөртэй байх хэрэгтэй.

- 12 хүртэлх насны хүүхдийг арын суудалд тээвэрлэх хэрэгтэй. Ослын дэр задрах үеийн цохилт бага насны хүүхдийг маш хүнд гэмтээж болзошгүй аюултай байдаг. Хүүхдийг арын суудлын голын хэсэгт суулгах,

- Боломжтой бол хүүхдээ арын суудлынхаа голын хэсэгт суулгах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь тээврийн хэрэгслийн хамгийн аюулгүй цэг юм.

Суудлын бүсээ зүүснээр Та бид өөрсдийгөө хамгаалж чадна гэж Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс зөвлөж байна.


Хүүхдийн суудлыг түүний нас болон биеийн хэмжээ, жинд нь тохируулах нь чухал.....  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй