Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-06-06 14:49:57

Зургаадугаар сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг болон Хангай нурууны араас эхтэй Урдтамир, өврийн Богд, Буянт, Идэр, Завхан, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Намир, Түргэн, Хангилцаг, Хариг  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хархираа, Баруунтуруун, Согоог, Идэр гол үерийн түвшинг 5-15 см, Хариг гол үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-06


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй