Шууд Chart

2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна

2023-06-07 14:47:08

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хүрээнд:  Цар тахлын нөлөөгөөр 2022 онд Монголд ирсэн гадаад жуулчдын тоо 300 мянга болж буурсан. Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалтыг түлхүү хэрэгжүүлж 2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна.
 
- Агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ.
- Агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлнэ.
- 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулна.
- Тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрнө.
- Орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна.
- Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
-Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ.
-Виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
-Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Аялал жуулчлалын тусгай бүс байгуулна.
-Палеонтологийн нөөцөд тулгуурлан "Аялал, Судалгаа-Амралт"-ын цогцолбор байгуулна. /Дундговь, Цагаансуварга/
-Улирлын чанартай "Буйр нуур" усан замын боомт байгуулна.
- Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
-200 км тутамд амрах өртөө байгуулна.
 
Дээрх үр дүнд хүрэхээр нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
 
 
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам

2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-08 07:59
Helee suray doo

Бидэнтэй нэгдээрэй