Шууд Chart

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2023-06-27 10:36:32

2023 оны зургаадугаар сарын 26-ны 21:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. 

1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах

2. Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж,2023 оны зургаадугаар сарын 27-ны 01:00 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах

3. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах үйл ажиллагааг 2023 оны зургаадугаар сарын 27-ны 02:00 цагаас 6 хоног түр хориглох

4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх

5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 


Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ   
Үзсэн: 2631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
тарвага [127.0.0.xxx] 2023-06-30 15:36
тэр нэг мэрэгчээ идэхгүй бол үхчих гээд бдаг юм байхдаа

Бидэнтэй нэгдээрэй