Шууд Chart

Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл долоодугаар сарын 8-нд эхэлнэ

2023-07-04 14:39:09

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас 10-ны хооронд бүртгэнэ.
 
Мөн Өвөр Монгол, Тува зэрэг монгол туургатан бөхчүүд энэ жилийн наадмаар барилдах саналаа Монголын үндэсний бөхийн холбоонд уламжилжээ.
 
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Монгол туургатан бөхчүүд цолны эрэмбээр манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй учраа таардаг тул даваа ахих магадлал бага байдаг. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ нэр бүхий бөхчүүд гаргасан. Мөн өөрийн хил залгаа аймгуудын наадамд зодоглох хүсэлтээ илэрхийлсээр байна. Одоогоор 30 гаруй бөх зургаан аймгийн наадамд зодоглох саналаа өгсөн. Үүнийг баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл долоодугаар сарын 8-нд эхэлнэ  
Үзсэн: 3901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 16:16
Өсвөрийн бөхийн барилдааны бүртгэл яаж явагдах вэ?

Бидэнтэй нэгдээрэй